Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Халдварын тархалт гаргахгүй байх нь хамгийн чухал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 39 секунд


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Сүүлийн хэдэн өдөр Фэйсбүүкийг хаах гэж байна, тэгвэл тэмцэнэ гэсэн байр суурь сошиалд зарим хүн илэрхийлж байна. Албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх. ФБ бол хүн хоорондын харилцааны хэрэгсэл, байр сууриа илэрхийлэх индэр, мэдээлэл авах боломж. Харин ФБ худал ташаа мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох, нийгмийг хагалган бутаргах хэрэгсэл байж хэрхэвч болохгүй. Үүнд хууль, хүчний байгууллага хяналт тавих шаардлагатай. Энэ тухай бичих болсон маань учиртай. ОХУ-д сурдаг оюутнууд маань орох орон, оочих аягагүй болоод онгоц, галт тэрэг, машин гээд таарсан унаандаа суугаад 80-лаа эх орноо тэмцээд ирсэн.

Тэдний маань 32 нь асуумж болон үзлэгээр сэжигтэйд тооцогдсон учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Манай мэргэжлийн хүмүүс аргагүй л туршлага чадвартай нь харагдаж байна. Өнөөдөр 32 хүүхдээс 21 нь өвджээ. Хувь хүний онцлог, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан нь хугацааны хувьд ялгаатай оношлогдож байна. Үүнийг өдөр бүр корона нэгээр нэмэгдэж байна. Яах гэж авчирсан юм. Аюул бий болгож байна гэж загнаж шүүмжилж байна.

Харин энэ хүүхдүүд маань эх орондоо ирж, оношлогдож, хяналтанд байгаа нь ямар сайн хэрэг вэ. Хүний нутагт очих газаргүй, хоол ундгүй, халдвар авсанаа ч мэдэхгүй явж байгаад цаг алдсан бол жинхэнэ аюул энэ л байх байсан.

Харин та бид хүн амынхаа дунд халдварын тархалт гаргахгүй байхын төлөө хамтын хүчээр хичээн зүтгэх нь хамгийн чухал. Үүний төлөө юу хийхийг Та бүхэн маань мэднэ. Зарим нэг орны иргэд ирэх 7 хоногоос багахан хугацаагаар гэрээсээ гарч салхилах эсэхээ шийдэх тухай ярьж байна. Тиймээс одоо байгаа боломжоо алдахгүйн төлөө хичээцгээе. Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж дархлаагаа дэмжээрэй.

                                                                                                                                                                                                                                     Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Шуурхай: Зайсангийн аманд гал гарч байна
Шуурхай: Зайсангийн аманд гал гарч байна
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.