Богд уулын аманд дахин түймэр гарч Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас түймрийг унтраахар ажиллаж байна.
Тэд өнөөдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлага авч, ГТУА-х 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн мөн нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж ажиллаж байгаа аж.
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.