Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д. Нарангэрэл: Монгол улс диваажингийн байдалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын тухай ээлжит хэвлэлийн хурал хийж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.8 сая хүн халдвар авч, 1.8 сая хүн эмчлэгдэж байна.ОХУ тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлынтомуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна.Манай улсын хувьд ажиглалтанд 743 хүн байна. Орон нутагт 14 чиглэлийн галт тэргэнд 3997 зорчигч үйлчлүүлсэн. Тэдгээрт  315 эмнэлгийн ажилчид хяналт шалгалт, үзлэг хийэн. Монголд 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж байгаа. Зургаан улсаас иргэд зөвлөгөө авсан. Энэ дундаас  Монгол Улсын нэг иргэн нэмж Ковид-19  халдвар эерэг гарсан байна. 

ДЭМБ-аас Монгол орныг бусад оронтой харьцуулахад диваажингийн байдалтай байна гэв.

 

Москвагаас ирсэн дахин нэг оюутанд Ковид-19 илэрлээ
Москвагаас ирсэн дахин нэг оюутанд Ковид-19 илэрлээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.