Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат О.Хангай түрүүлсэн. Ингэснээр тэрбээр Монгол Улсын аварга цолыг хүртсэн. Тэгвэл тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлжээ.
Монгол Улсын Аварга О.Хангай "Та бүхэндээ ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн баярын мэнд хүргэе. 2010 оноос үндэсний бөхөөр хичээллэж маш олон хүний хичээл зүтгэл, хамтын хөдөлмөрөөр Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол хүртлээ.
Үгээр хэлэхийн аргагүй сайхан байнаа.
Ховд нутгийнхаа ард түмнийг Ард аюушийн талбай дээр нь цуглуулж Буянт голоо эгшиглүүлэх миний мөрөөдөл биеллээ.
Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжиж, захыг минь мушгиж байдаг Монголынхоо ард түмэнд баярлалаа" хэмээлээ.