Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баянмөнх: Тавын давааны өмнө цолоо дуудуулж, зодогоо тайлна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наамдын үндэсний бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны үеэр Дархан аварга М.Баянмөнх сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Хоёр жил хүлээж 100 жилийн ойн баяр наадамтайгаа золгож байна. Жил бүрийг сэтгэлээ сэргээж, хийморио дээдэлдэг баяр маань өнгөрсөн жил болоогүй. Ард түмэн, бөхчүүд бид бөхөө үзээд сууж байгаадаа баяртай байна. Сэтгэл өндөр байна.

Өвөг дээдсийнхээ бүтээсэн энэ сайхан соёлоор жил бүр нааддаг нь дэлхийд байхгүй наадам шүү дээ. Амьд байвал улсын наадам үзнэ гэдэг шиг ард түмэн хамаг сэтгэл зүрхээрээ баярлаж байгаа. Баярлуулах ч ёстой. Жилд нэг удаа ийнхүү баярлаж, оюун санаа бие бялдрын том хувьсгал хийдэг шүү дээ. Миний Монголын ард түмэн сэтгэл санаа амар амгалан байж, хойд жилийн баяр хүртэл хүч нэмдэг оюуны баялагаараа бахархаарай. Тавын давааны өмнө цолоо дуудуулаад зодог тайлна" гэв.

Э.Оюунболд: МҮБХ ганц миний эсрэг холбоо болж байх шиг байна даа
Э.Оюунболд: МҮБХ ганц миний эсрэг холбоо болж байх шиг байна даа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.