Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболд: МҮБХ ганц миний эсрэг холбоо болж байх шиг байна даа

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 46 секунд
Caption

Ардын хувьсгалын 100,101 жилийн хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат Ё.Улсболдыг амлан авч өвдөг шороодсон. Барилдааны дараагаар унасан бөхөө зодохоор завдсан үйлдэл гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Эл үйлдлийнхээ талаар тэрбээр тайлбар хийлээ. Тэрбээр "Хөлийн цэцээс ахин барилд гэхэд нь барилдсангүй. Надад бухимдах зүйл маш их байгаа. Гэхдээ би олон түмний нүдэн дээр муухай үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өчигдөр аавынхаа 49 хоногийг өнгөрүүлчихээд барилдлаа. Монголын ард түмэн над руу маш их дайрч байна. Би бүх өр төлөөсөө өгсөн. Бүх зүйл болсон. Би цолоо ч өгсөн. Хэргээ ч хүлээсэн. Хийгээгүй хэргийг давтсаар байгаад хүлээлгэсэн.

Хүнд элэг бүтэн явахаас өөр чухал зйүл үгүй. Би аавтайгаа 2014 оноос хойш наадсан. Өнөөдөр би аавынхаа 49 хоногийг өнгөрүүлчихээд барилдаж байна. Би энэ их хэл амыг дийлэхгүй байна. Би эхлээд давчихсан байсан. МҮБХ ганц миний эсрэг холбоо болж байх шиг байна даа. Хараал жатга гэж зүйл нь байдаг бол би тэр бүхнийг дийлэхгүй. Тиймээс бөхдөө хайртай ард түмэн минь одоо ойлгооч ээ. Юмыг ялгаж салгах хэрэгтэй. Би энд ганцаараа буруу зүйл хийгээд байгаа биш. Олон түмний нүдэн дээр хоёр жил допингийн асуудалд гүтгэгдчихээд нүдэн дээр нь байгаа болохоос биш.

МҮБХ-ны тэргүүн Магалжав аль талд ажиллаад байгаа юм. Арбитрийн шүүх байгаагүй бол би арван жил барилдаж чадахааргүй байлаа. Би эрхээ хасуулж, цолоо хураалгачихаад дөрвөн жил барилдсангүй. Монголын иргэн бүр хуулиар эрхээ хамгаалуулах эрхтэй. Одоо надаас юу хүсээд байгаа юм бэ. Би бүгдийг нь биелүүлье. Би гомдож байна. Сэтгэл санаагаараа хохирч байна. Ганцхан надаас допинг гараагүй. Давсан давааг минь өгөхгүй юм. Монголын ард түмнийхээ нүдэн дээр барилдах болно. Аав минь тэнгэрээс харж байгаа. Би цаашид ч хичээж барилдана. Биеэ барьж дийлсэнгүй" гэв.

ДӨРВИЙН ДАВАА: Улсын начин Э.Даш өвдөг шороодлоо
ДӨРВИЙН ДАВАА: Улсын начин Э.Даш өвдөг шороодлоо
 
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.