Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Энэ зуны дээлний трэнд ЗАВСАРЫН ӨНГӨ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 38 секунд

Зуны дэлгэр цаг ирсэнтэй зэрэгцэн Үндэсний их баяр наадмын уур амьсгал орж эхэлжээ. Хоёр жил үргэлжилсэн хөл хорионы дараа Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг давхар тэмдэглэхээр болсон юм. Ард иргэдийн хувьд ч гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх баяр наадам ойртож байгаа тул догдлол дүүрэн байх нь мэдээж. Түүнийг дагаад баяраар өмсөх гоёлоо зэхэж буй иргэдийн хөл хөдөлгөөнд зах худалдааны төвүүд дарагдаж эхэллээ.

Ubn.mn сайтын сурвалжлах баг энэ зуны Монгол дээлний загварын чиг хандлага, иргэдийн худалдан авалт, үнийн дүнгийн талаар сурвалжилахаар “Нарантуул” худалдааны төв мөн “UV Ивээл” зэрэг Монгол брэндүүдийг зорилоо.

“Энэ жилийн наадмын борлуулалт дөнгөж эхэлж байна”

Бид хамгийн эхэнд "Нарантуул зах"-ын Монгол хувцасны хэсэг рүү очлоо. Өглөөний 10.00 цаг болж байсан хэдий ч иргэдийн бужигнаан тасарсангүй. Төрөл бүрийн өнгө алаглуулсан дээлнүүдийг эгнүүлэн өлгөж буй худалдагч Б.Мядагбадамаас цөөн зүйлийг тодрууллаа.

“Тэрбээр "Жил ирэх тусам дээлний загвар өөрчлөгдөж байна. Материал, бөс барааны үнэ бага зэрэг өссөн хэдий ч 2 жил наадамлаагүй худалдан авагч нарын хандлага их эерэг байна. Яг одоо л дээлний борлуулалт эхэлж байна. Хүмүүс энэ жил торгон дээл их сураглаж ирж байгаа. Өнгөний сонголтын хувьд хүн хүний сонирхол өөр тул янз бүрийн л загвар өнгө асууж байна. Анзаараад байхад ихэнх хүмүүс цайвар өнгө сонирхож байгаа нь харагдаж байна” гэв.

Худалдагч Ш.Баттулга “Одоогоор худалдан авалт тааруухан байна. Долоодугаар сарын эхэн үеэр борлуулалт сайжрах байх. Энэ жилийн онцлог өнгө завсарын бүдэг өнгө зонхилж байгаа. Манай дээлнүүд 200.000-350.000 ийн хооронд байна. Даавууны чанараас шалтгаалж, үнийн дүнгийн хувьд өөр байгаа. Хоёр жилийн дараах наадам учраас борлуулалт өндөр гарах байх гэсэн хүлээлттэй байна”

Үнийн дүн:

Тэрлэг- 120.000- 140.000

Эмэгтэй Торгон дээл - 180.000-350.000₮

Эрэгтэй Дээл 200.000-350.000₮

Монгол загварын цамц- 60.000- 100.000₮

Хүүхдийн загварын даашинз, цамц- 25.000-70.000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Иргэд: “Би баяр наадмаар өмсөх эрэгтэй дээл сонирхож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулвал дээлний үнэ их өндөр санагдаж байна. 350.000 гээд буухгүй байна. Иргэдийн худалдан авах чадвар буурсан гэж үзэж байна”.

“Эрэгтэй дээлний үнийн өсөлт их нэмэгдсэн санагдаж байна. 300.000-аас буухгүй байна шүү дээ”

Энэ зуны трэнд “ Бүдэг цайвар болон завсарын өнгө”

“UV” Брэндийн стилист Б.Ган: “Манай брэндийн хувьд энэ жилийн наадмын коллекцийг завсарын өнгөөр давамгайлуулж байна. Мөн зөвхөн баяр ёслол гэлтгүй ажил хэрэгч хувцсыг оруулж өгсөнөөрөө онцлог. Сүүлийн жилүүдэд загварын чиг хандлага их олон өнгө хольсон хэрнээ тод өнгийг бууруулсан буюу завсарын өнгө, үндэсний загварыг орчин үеийн загвартай хослуулсан, чөлөөт, минималист загварууд хүмүүсийг анхаарлыг татаж байна. Иргэд сүүлийн 2 жил зуныг мэдэрч амжаагүй учраас манай брэнд наадмын коллекцдоо даавуун даашинзуудыг их оруулсан. Худалдан авалтын хувьд өмнөх жилүүдийнхээс буурсан гэж харж байна” гэв.

Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл” болон UV Брэндийн үнийн дүн:

Тэрлэг- 85.000₮ төгрөг

Торгон дээл- 245.000₮

Монгол цамц- 75.000-85.000₮

Торгон хүрэм- 225.000₮

Торгон загварын дээл 325.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Загварын нэр

Тэрлэг

Монгол цамц

Торгон дээл

Торгон хантааз

Хүүхдийн загварын дээл

Нарантуул зах

120.000-140.000₮

60000-100.000₮

180.000-350.000₮

100.000-130.000₮

25.000-70.000₮

Өв

100.000-210.000₮

61.000-185.000₮

180.000-1.200000₮

187.000₮

45.000-55.000₮

Борголжин

95.000-320.000₮

75.000-110.000₮

95.000- 280.000₮

75.000-95.000₮

45.000-55.000₮

Ивээл

85.000-108.000₮

75.000-85.000₮

325.000₮

225.000₮

65.000-85.000₮

Deer brand

118.000-158.000₮

70.000-138.000₮

188.000₮

89.000-159.000₮

------------

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.