Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2000 гаруй айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буужээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Урин дулааны цаг ирж, хур бороо элбэгтэй байна. Улмаар үргэлжлэн орсон борооны улмаас айлууд, албан газрууд үерт буух эрсдэл үүсээд байна. Энэ талаар Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхан "Иргэд үерийн эрсдэлтэй бүс нутгийг сайн мэдэхгүйгээс болж, эсвэл дур мэдэн үерийн аманд бууснаар үер усны эрсдэлд өртөж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас жил бүр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг гаргадаг. Манайхаас ч мөн судалгаа хийдэг. Одоогоор 2000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан гэх судалгаа бий. Эдгээр айл гол горхи, булаг шандын голдиролд ган гачигтай, эсвэл урсацгүй болсон үед нь эрсдэлгүй гэж үзээд буудаг. Геодези, усны барилга, байгууламжийн газраас эдгээр өрхөд зохих шатны арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд үер усны бүх дуудлагыг авч, шаардлагатай арга хэмжээг үзүүлэн ажилладаг. Мөн зам талбайн ус зайлуулах болон далан сувгийн эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллах чиг үүрэгтэй. Манайх 141 хүний орон тоотой. 1.6 сая хүн амтай нийслэлд 141 хүний орон тоогоор ажиллана гэдэг бол маш хүндрэлтэй. Дуудлага, ачаалал ихтэй, үер усны эрсдэл ихээр үүсдэг улиралд машин механизм, хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 онд манай байгууллагын тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн. Цаашид ч нэмж шийдэхээр зорин ажиллаж байгаа. Энэ мэтчилэн машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлээд байвал үер усны эрсдэлийг бүрэн арилгаж чадахуйц болно" гэх мэдээллийг өглөө.

С.Батсайхан: 25 байршилд ус тогтож байна гэсэн судалгаа гарсан
С.Батсайхан: 25 байршилд ус тогтож байна гэсэн судалгаа гарсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.