Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт орон сууцанд гал гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Дөрөвдүгээр сарын 21-ны 03:39 цагийн орчимд Дархан сумын 10-р багийн 5-7 дугаар байранд их хэмжээний гал гарч, дээд талын техникийн хэсгээс доош гадна ханаа даган хоёрдугаар давхар хүртэл тархжээ.

Дуудлага шөнийн 03:00 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймаг дахь гал унтраах 22 дугаар ангид ирж, галын 22, 51 дүгээр ангиуд шуурхай ажиллан, галын тархалтыг зогсоон, унтраах үйл ажиллагааг явуулжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэнд эрсдээгүй байна.

Одоогоор галын шалтгаан, нөхцөл тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар лифтний нэмэлт давхрын техникийн өрөөн дэх шитнээс гарсан гэж үзэж байна.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна
Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа