Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өчигдөр буюу зургадугаар сарын 2-ны өдөр утсаар ярьсан байна. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар ярилцжээ. Тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцсон юм байна.
Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын зарим байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцсэн гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдэгдэв.