Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар Шадар сайд мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудал маргаан дагуулж байна. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ гэж мэдээлснээр тус шөнө нь Хятадууд 8 тонн өмхий мах хот руу тээвэрлэж байгаад баригдсан юм.

Мөн шалгалт хийнэ гэж зарласан нь Хятадуудад өмхий махаа зөөх боломж өгсөн, МХЕГ-ын лац авагдсан байсан зэрэг олон асуудал дэгдээд байна. Тэгвэл уг асуудлуудын талаар өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 11.30 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг бид шуурхай дамжуулах болно.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.