АНУ-ын Виржиниа мужийн тангарагтны шүүх жүжигчин Жонни Деппийн нэр хүндэд түүний хуучин эхнэр Амбер Хердийг халдан гүтгэсэн гэж үзэж, түүнд 15 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна.
Жүжигчин Жонни Депп салсан эхнэрээ өөрийгөө гүтгэсэн хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд 50 сая ам.доллар нэхэмжлээд байсан юм. Харин түүний салсан эхнэр Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэгч, өөрийг нь бэлэгийн хүчирхийлэлд байлгасан хэмээн үзэж 100 сая ам.долларын нэхэмжилсэн билээ.
Тэгвэл шүүх Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэл болон бэлэгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр Амбер Хердын эсрэг шийдвэр гаргажээ. Гэхдээ шүүх Амбер Хердийг хэсэгчлэн зөвтгөж, түүнд 2 сая ам.долларын нөхөн төлбөр олговор олгохоор шийдвэрлэсэн байна.