Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: “Старлинк“ компани болон ЦХХХЯ хооронд санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр өглөө "SpaceX" компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй онлайн уулзалт хийжээ. Энэ талаараа "Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа. Одоогийн сүлжээний хамрах, бидний зүгээс юу хэрэгтэй харилцан ярилцлаа.

Старлинк компанийн зүгээс хэлэхдээ, Монгол улсын хувьд газар нутагтай томтой орон учраас бид газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад 1 ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт бидэнд гаргаж өгөх шаардлагатайг онцоллоо. Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардагдана гэдгийг ч хэлсэн.

ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.

Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов" хэмээлээ.

Д.Сумъяабазар: Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
Д.Сумъяабазар: Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.