Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Барааны үнийн өсөлт тэнгэрт туллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ер нь сүүлийн үед төсөв, төсвийн хүрээний мэдэгдлүүдийг хэлэлцэхэд ямар ч ахиц гарахгүй байна. Нэг л хэвийн харагдаад байна. Монголд байгаа хамгийн том мөнгө бол хувийн хэвшлийнхэн, араас нь төсвийн мөнгө орж байгаа. Бодлогын хувьд тодорхой өөрчлөлт хийхгүй бол ахиц дэвшил гарахгүй байна.

Ард түмний дунд амжиргаа ядуурал маш их хэмжээтэй байна. Барааны үнийн өсөлт тэнгэрт туллаа. Инфлацийг албан ёсны байдлаар 14-15 хувь гэж гаргаж байгаа боловч яг бодитойгоор 20 гараад явчихсан. Ард түмний худалдан авах чадвар буурч байна. Төгрөгийн ханш уначихсан. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлээ үүнтэй уялдуулж баталсан нь дээр байх" гэлээ.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.