Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Путины ташуурыг хугартал тэмцэж, түүнийг дэмжсэн хүн бүрийн эсрэг БОСНО

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 48 секунд

Нийслэлийн Ардчилсан намаас "Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглааны үеэр ЦЕГ-ын дарга Ж.Болдыг албан тушаалаас нь зайлуулахыг шаардлаа. Энэ талаараа АН-ын гишүүн А.Цэрэнбат "Иргэд тайван замаар жагсаж, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй боллоо. Д.Монголхүүг хар. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө зорчих эрхийг нь хязгаарлалаа. Цагдаагийн удирдлагууд иргэдигй үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж сануулга өгч байна. Бид үүнийг эсэргүүцэнэ. Тиймээс ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна" эгсэн юм. Харин Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас каск зүүсэн. Бид Путины ташуурыг хугартал тэмцэнэ. "Москвагийн" Бээжин тэргүүтэй хүмүүс ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Үндсэн хуульд иргэд тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасан. Гэвч өнөөдөр монголчууд үзэл бодлоо ч илэрхийлэх эрх чөлөөгүй амьдарч байна. Ардчилсан нам монгол хүн, тусгаар тогтнолыг ташуурдуулахгүйгээ ам бардам хэлье.

Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя. Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Тиймээс монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путиныг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Эрх ашгийнхаа төлөө өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаа өгөх хүртэл бид тэмцэнэ. Бид үгээ хэлж, үзэл бодлынхоо төлөө жагсах эрхтэй Монгол хүн. Гэтэл хуулиар олгогдсон энэ эрхийг уландаа гишгэлж байна. Бид үүнийг эсэргүүцэнэ. Хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй" гэлээ.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ӨНДӨР БАЙШИНД ЗАЛАРЧ, ИРГЭДЭЭ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголын төр яаж жижгэрсэнийг хулгайчид нь хууль дээр гарч сууснаас харж болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өндөр байшинд заларч, иргэдээ үл тоомсорлож байгаа улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Цагдаагийн дарга хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэж дарга болдог болохоос генерал цол авах гэж болдоггүй юм. Монголын бүх яам нэг л байшинд байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө тухай хууль баталж байна. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүхнийг Эрүүгийн хуулиар яллах оролдлогыг ямар ч ардчилсан улс хийхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдыг дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна" гэв.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Анхныбаяр "Монголын бүх цагдаа өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тангаргаа зөрчсөн цагдаагийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Тиймээс бид энэ шаардлагын төлөө эцсээ хүртэл цуглах болно. Цагдаа, иргэдийн хооронд зөрчил үүсгэж, санаатайгаар эрх ашгаа хангаж ажилладаг цагдаагийн дарга нар Монголд хэрэггүй. 2007 оны долдугаар сарын 1-нд таван иргэнийг үүргээ гүйцэтгэж байсан цагдаа хөнөөсөн. Гэсэн атал чиглэл өгсөн удирдлагууд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Бид үүнийг л эсэргүүцэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг улс орон байх ёстой" гэсэн юм.

СЗХ: Гурван компанийн хаалттай өрийн бичгийг БҮРТГЭСЭН
СЗХ: Гурван компанийн хаалттай өрийн бичгийг БҮРТГЭСЭН
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.