Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: Гурван компанийн хаалттай өрийн бичгийг БҮРТГЭСЭН

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 46 секунд

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит аравдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмууд болох “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох бүртгэлээс хасах”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-уудыг баталлаа. Ингэснээр тохиромжтой этгээдийн шаардлагыг тодорхойлох, хяналт шалгалт хийх, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасах зэрэг хуульд заасан нарийвчилсан харилцааг зохицуулах нөхцөл бүрдэж байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-тай уялдуулж санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд хүлээлгэх хяналт хариуцлагын хэм хэмжээг нарийвчлан зохицуулж өглөө. Ингэснээр зээлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах, харилцагчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, финтек зээлдэгч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хяналт хариуцлага дээшлэх, хууль эрх зүйн орчин сайжрах үр нөлөөтэй.

Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд хуралдаанаар нэг компанийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний болон факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид нэмж олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн хуулийн этгээдэд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм. Мөн гурван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, дөрвөн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр тус тус шийдвэрлэлээ.

Дээд шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс ТАТГАЛЗАЖ, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
Дээд шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс ТАТГАЛЗАЖ, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.