Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: Сургуулийн захирал эхнэртэйгээ нийлээд хүүгийн маань үүдэн шүдийг хугартал цохьсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 31 секунд

Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчаа зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, тус сургуулийн захирал н.Мөнхбаяр дөрөвдүгээр ангийн сурагчийг "А..... п минь" гэж чихдсэн байна. Улмаар номын сангийн камер тусдаггүй газар түүний гэргий болох дунд ангийн багш эмэгтэй тухайн хүүхдийн шүдийг нь хугартал "цохисон" байна.

Ингээд хохирогч сурагчийн ээж А.Норъяагаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Таны хүүг сургуулийнх нь захирал, эхнэртэйгээ нийлж зодсон гэх мэдээлэл байна. Яг юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Миний хүү Өлгий сумын ЕБС-д сурдаг. Захирал н.Мөнхбаярын хүүтэй маргалдаж улмаар хүүгийнх нь чихнээс зулгаачиж. Гэтэл захирал нь эхнэртэйгээ нийлээд хоёулаа миний хүүд гар хүрсэн байна.

-Эхнэр нь бас тус сургуулийн багш гэсэн үү?

-Тийм. Орос хэлний багшаар ажилладаг юм байна.

-Хүүхдэд нь ямар гэмтэл учирсан бэ?

-Эхнэр нь хүүгийн маань ам руу нь алгадаад үүдэн шүдийг нь цөм цохичихсон байна. Үүний улмаас хүүгийн маань нэг шүд хугараад уначихсан байгаа.

-Тэгээд та бүхнээс уучлал гуйсан уу. Хүүхэд нь хичээлдээ явж байна уу?

-Уулзаагүй л байна. Өчигдөр уулзах гээд сургууль дээр нь очсон боловч намайг хүлээн авсангүй. Анги даасан багш нь хүүг маань зодсон багш эмэгтэй рүү залгатал "Би завгүй. Чадахгүй. Хүүхэд халуураад байна" гээд утсаа тасалчихсан. Тэгээд багш нь өдөр 14.00 цагт дахиад хүрээд ир гэхээр нь би 14.00 цагт очиход хүүг маань зодсон багш намайг бүр үл тоогоод хүлээж ч аваагүй. Тэгээд би "Чи хүний хүүхэд зодчихоод ямар сонин хүн бэ" гэтэл "Чи надаас юу хүсээд байгаа юм. Надаас юу авах гээд байгаа юм. Сэтгэцийн өвчтэй юм уу" гээд баахан доромжилсон.

-Хүүхэд нь хичээлдээ явж байгаа юу?

-Явахгүй байгаа. Акт авсан. Аймаг явж шүд хийлгэх шаардлагатай учраас хичээлд нь явуулаагүй. Өнөөдөр цагдаа сэргийлэх гээд аймаг явж амжсангүй. Хүний хүүхэд зодчихоод сургуулийн захирал, багш хүмүүс байж, уучлал гуйчихгүй бүр уулзах гэхээр зугтаад байх юм. Хэдийгээр хүний эцэг эх байж болох ч нь сургуулийн багш, захирал хүмүүс хүний бяцхан хүүхдэд гар хүрч болохгүй шүү дээ.

-Таны хүүхэд захирлын хүүхдийг хэр их гэмтээсэн юм бэ?

-Хоорондоо жаахан маргаад чихнээс нь л зулгаасан гэсэн. Өөр ноцтой зүйл болоогүй гэсэн.

-Хүүгийнхээ гэмтлийн зэргийг нь тогтоолгосон уу?

-Тогтоолгоогүй. Цагдаа сэргийлэх нь мэдэх байлгүй дээ. Ямар ч байсан шүд нь уначихсан. Шүд хийлгэсэн шаардлагатай байгаа.

ПРОКУРОР: Цахим бугуйвчаа эвдэж гэмтээсэн иргэний хязгаарлах ялыг хорих ялаар сольжээ
ПРОКУРОР: Цахим бугуйвчаа эвдэж гэмтээсэн иргэний хязгаарлах ялыг хорих ялаар сольжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.