Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг ТОМИЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа П.Ганхүүг энэ сарын 23-нд буюу өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

П.Ганхүү нь Дэд бүтцийн яаманд /хуучнаар/ мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Түлш эрчим хүчний яаманд хэлтэс, газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр замын төслүүд, Тээвэр логистикийн бүс нутгийн төвүүд болон экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх, тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр туршлагатай гэж үзэн П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ТУЗ-ийн хурлаар томилсон байна.

15 аймаг, хоёр дүүрэгт ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдана
15 аймаг, хоёр дүүрэгт ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд