Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замын ажил 30 хоногийн хоцрогдолтой яваа тул ажлаа яаравчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 13 секунд

No description available.Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэх ажил эхэлснээс хойш гурав дах жилийнхээ нүүрийг үзэж буй. Удааширалтай байгаа Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хариуцах Ажлын хэсгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй холбогдож, ажлын явцын талаар тодруулга мэдээлэл авлаа.

-Таны хувьд Дарханы замыг хариуцах үүргийг Засгийн газраас авсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Дарханы замын удааширалтай байгаа багц хэсгүүд дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Дарханы замын ажил урт хугацаандаа ямар байсныг хүн бүр л мэдэж байгаа. Удааширалтай байгаа тул сайжруулахын төлөө л ажиллаж байна. Ингэхдээ олон талт байдлаар л ажиллаж байна.

-Тухайлбал?

-Удирдлага зохион байгуулалтын асуудлыг сайжруулах шаардлагатай байна гэж харсан. Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуд болон Дарханы замын бүтээн байгуулалтад оролцож буй бүх оролцогчдын хамтын ажиллагаа харилцан ойлголцол, ажлын зохион байгуулалтын уялдааг сайжруулах нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэж болно.

Хоёрдугаарт, Дарханы замын ажил олон хэсгээс бүрдэж байгаа учраас тухайлсан хэсэг бүрт гүйцэтгэлийг хангах удирдлагын асуудлыг сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, өдөр тутмын болон долоо хоног, сар, жилийн төлөвлөлтийг тодорхой болгох шаардлагатай гэж харж байгаа. Мөн тухайн төлөвлөлт дээр үндэслэн хүн хүч, техник зохион байгуулалт, талбайн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа.

-Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хил дээр гацсанаас ажил удаашралтай байна гэх мэдээлэл байгаа?

-Техник, тоног төхөөрөмжийн хувьд маш дутагдалтай байгаа. Тиймээс нарийн зохион байгуулалт хэрэгтэй байгаа юм. Тодруулбал, хүн хүч, техникийн хуваарилалт, газар талбайн нөхцөл байдлыг сайтар судалж зохион байгуулалтаар хангах шаардлага үүсээд байгаа.

Ер нь маш их хүндрэл байгаа. Түүнийг тоочоод байх нь илүүц. Энэ хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд цар тахлын нөлөө, хил боомтын хязгаарлагдмал нөхцөл байдал маш их хүндрэл учруулж байна. Машин техник хэрэгсэлд эвдрэл гарч, саатах үе байна. Сэлбэг хэрэгслийг нь захиалахад л 14-16 хоног шаардагдаж байгаа. Нэг техник зогсоход бүх төлөвлөлт түүнийгээ дагаад гүйцэтгэлд ч өөрчлөлт орж байна.

-Одоогийн байдлаар багц хэсгүүд бүрийн зам дээр гүйцэтгэгч компаниуд гарч ажлаа бүрэн эхлүүлсэн байгаа юу?

-Удааширалтай байгаа бүх л багц хэсгүүдэд тендерт шалгарсан гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлүүлсэн байгаа. Хамгийн гол нь энэхүү төсөл нь 30 хоногийн хоцрогдолтой яваа төсөл. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төлөвлөгөөнөөсөө 30 хоногоор хоцрогдолтой яваа гэсэн үг. Иймээс ажлын гүйцэтгэл тал дээр хоцорч яваа тул зохион байгуулалт, төлөвлөлт тал дээр ажиллаж байна.

-Ерөнхий сайдын зүгээс Дарханы замыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүйгээр дуусгах үүргийг өгсөн. Биечлэн ажиллаж байгаа хүний хувьд аравдугаар сар гэхэд дуусгаж амжина гэж та харж байна уу?

-2023 оны аравдугаар сар гэдэг бол гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний хугацаа. Гэрээний хугацаанд замын ажлыг бүрэн дуусгахын тулд л ажиллана шүү дээ. Энэ ондоо багтаан хатуу хучилтыг хийж, хөдөлгөөн нээх түвшинд хүргэх зорилт тавиад байна.

“ЧОНО“ ХХК Чойжин ламын сүм музейн газрын зогсоолыг 14 жил ашиглан ашиг олж, улс газрын төлбөрийг нь ТӨЛДӨГ байжээ
“ЧОНО“ ХХК Чойжин ламын сүм музейн газрын зогсоолыг 14 жил ашиглан ашиг олж, улс газрын төлбөрийг нь ТӨЛДӨГ байжээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.