Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАХ ИМПЕКС ХХК: Манай хаяг, шошгыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

May be an image of indoor"Мах импекс" компанийн салбар "ХКҮ" компани нь Эмээлтэд байрлах стандартын шаардлага хангаагүй мах бэлтгэх үйлдвэрт мах бэлтгүүлдэг байсан уу гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Тодруулбал, тус Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн агуулахад "Мах импекс" ХХК-ны хиамны үйлдвэрийн шошго бүхий мах байсан аж. Энэ талаар "Мах импекс" компанийн маркетингийн албанаас тодрууллаа.

-Стандартын шаардлага хангаагүй орчинд мах бэлтгүүлдэг байж болзошгүй гэх мэдээлэлд "ХКҮ" гэх компани нэр холбогдоод байна. Ингэхдээ тус үйлдвэр нь танай харъяа хиамны үйлдвэр гэх мэдээлэл байна?

-Тус "ХКҮ" гэх компани нь манай салбар хиамны үйлдвэр мөн. Гэхдээ Эмээлтэд байрлах мах бэлтгэх үйлдвэртэй ямар нэгэн байдлаар холбоо, хамааралгүй гэдгийг хэлье.

-Эмээлтэд байрлах тус үйлдвэрийн агуулахад "ХКҮ" компанийн хаяг, шошго бүхий мах хадгалагдаж байсан гэх мэдээллийг албаныхан өгөөд байгаа шүү дээ?

-Манай компани өөрсдөө 16 тонн мах хадгалах агуулахтай. Бидний хардаж буйгаар, манай компанийн хаяг шошгыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж байна. Энэ нь олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Иймд манай компанийн зүгээс иргэдэд төөрөгдүүлэх нөхцөл байдал бий болгосон тул хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

-Танай компани мах, махан бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг яг хаанаас татан авдаг юм бэ?

-Манайх 2014 оноос хойш Малчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 330 сумаас махаа татан авч байгаа. Ингэхдээ малчдын гар дээрээс худалдан авдаг.

Энэ талаар бид үргэлжлүүлэн МХЕГ-аас тодруулга авч хүргэх болно.

“Мах Импекс“ компанийн хиамны үйлдвэр шаардлага хангаагүй бохир орчинд махаа бэлтгүүлдэг байсан уу
“Мах Импекс“ компанийн хиамны үйлдвэр шаардлага хангаагүй бохир орчинд махаа бэлтгүүлдэг байсан уу
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.