Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мах Импекс“ компанийн хиамны үйлдвэр шаардлага хангаагүй бохир орчинд махаа бэлтгүүлдэг байсан уу

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

May be an image of foodӨнгөрөгч долоо хоногт ШӨХТГ-ын Ажлын хэсэг Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Эм Ди Си Пи гэх мах бэлтгэх үйлдвэр шалгалт хийсэн. Шалгалтын үеэр бэлтгэж буй махаа бодисоор угааж үнэрийг нь дардаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд махнаас авсан дээжид МХЕГ-ын лабораторид шинжилгээ хийж байгаа аж.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны хэлж буйгаар тухайн үйлдвэрийн агуулахад манай улсад дотооддоо үйл ажиллагаа явуулдаг "ХКҮ" компанийн шошго бүхий мах байжээ. Тус компани нь "Мах импекс" компанийн салбар үйлдвэр аж.

Үүнээс харахад "Мах Импекс" компанийн салбар үйлдвэр шаардлага хангаагүй бохир орчинд махаа бэлтгүүлдэг байсан уу гэх асуудал урган гарч буй юм. Иймд бид энэ талаар МХЕГ болон "Мах импекс" компаниас тодруулга авч хүргэх болно.

ПРОКУРОРУУД: Дөрөв алхахгүй бүдрэх байсан ч ДӨРВӨН гишүүний хэргийг ТАВИХГҮЙ
ПРОКУРОРУУД: Дөрөв алхахгүй бүдрэх байсан ч ДӨРВӨН гишүүний хэргийг ТАВИХГҮЙ
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.