“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас мэдээлэл хийлээ. н.Цэрэнлхам охины ээж "Монгол Улс хүүхдээ орхичихож. Би дөрвөн сар хандивын аян явуулсан. Манай хүүхэд ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байгаа. Би тэнд нэг сар байхад миний нүдний өмнө 10 хүүхэд амиа алдсан. Өнөөдрийн нийгэмд хүүхдүүд маань "хаягдчихаад" байна. Хүүхдийн сан, фондууд их байдаг. Хүүхдийн фондын мөнгө яг юунд зарцуулагддаг юм бэ. Фондоос мөнгө гаргаж, яаралтай гадагшаа явах шаардлагатай байгаа хүүхдүүдийг явуулах хэрэгтэй. 10 мянган ээжээс гарын үсгийг цуглуулж, НҮБ-д хандана. Учир нь зөвхөн миний хүүхэд биш өчнөөн хүүхэд ийм байдалтай байна" гэх байр суурийг илэрхийллээ.