Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээвэрчид төв талбайд нүүрс асгаж жагсахаа мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасны улмаас нүүрсний экспортын гацаа үүсээд байгааг тээвэрчдийн төлөөлөл мэдээлсэн. Өчигдөр /2022.05.04/ тээвэрчдийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрс тээврийг зогсоосноор Монгол улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгааг хэлсэн юм.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байгаа энэ хугацааг ашиглах нь манай талд ашигтай байтал салбарын сайд нь нүүрс тээврийг гацаачихаад байгааг тээвэрчдийн төлөөлөл хэлж байгаа юм. Тиймээс тэдний зүгээс нүүрсний экспортыг эхлүүлэх асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлсэн. Салбарын сайд болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул нүүрс тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана гэдгээ мэдэгдлээ.

БНСУ-ын иргэд 90 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчино
БНСУ-ын иргэд 90 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчино
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна