Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Хятадын тусламжаар 5 боомтод лаборатори байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хилийн боомтуудын хэвийн ажиллагаа чиглэлд мэдээлэл өглөө. Тэрбээр "БНХАУ-тай хил боомтын чиглэлээр үйл ажиллагаагаа сэргэж, цар тахлын өмнөх үеийн хэвийн байдалд оруулахын тулд сүүлийн хоёр жил тасралтгүй ГХЯ ажиллаж байгаа. Иймдээ ч дипломат түвшинд хүсэлтүүдээ илэрхийлж, давуу байдал олгохыг манай улсын нөхцөл байдлыг бусад улсаас илүү ойлгохыг хүсэж харилцсаар байгаа. Манай хоёр улсын хувьд улс төрийн харилцааны хувьд ямар ч асуудал байхгүй.

Гашуунсухайт боомтоор хоногт 1000 тээврийн хэрэгсэл гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Эрээн, Хөх хот, Бээжингийн Элчин сайдын яамдууд хил рүү төвлөрч ажиллаж байгаа. Хятад улс хил залгаа хуурай замын боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин баримтлах бодлогыг л барьж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр, нүүрс тээвэрлэлтийн таван боомтод Хятад улсынхтай ижил стандартын лабораторийг байгуулахаар болсон. Энэ сардаа багтаан суурилуулна. Ингэснээр нүүрсний болон бараа бүтээгдэхүүний гарцанд нөлөөлнө гэж хэлж байгаа. Үүнийг Хятадын Гадаад харилцааны сайдын санаачлагаар 20 сая юанийн өртөгтэй PCR шинжилгээний аппарат, урвалж тестүүдтэй нь өгч байрлуулах юм. Дөрөвдүгээр сард Бургастай, Шивээхүрэн, Сэхээ боомтууд ашиглалтад орно гэдгийг Хятадын талаас мэдэгдсэн" гэв.

Б.Батцэцэг: АНУ-ын лабораторийг Монголд байгуулна гэсэн худал мэдээлэл яагаад гарсныг нягталж, ҮАБЗ-д танилцуулна
Б.Батцэцэг: АНУ-ын лабораторийг Монголд байгуулна гэсэн худал мэдээлэл яагаад гарсныг нягталж, ҮАБЗ-д танилцуулна
 
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.