Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хүрэн баавгайн түүхий эдийг худалдан борлуулах зорилгоор гэртээ хадгалж байсныг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 15 секунд

No description available.Экологийн цагдаагийн албанаас хүрэн баавгайн түүхий эдийг бусдад худалдах зорилгоор гэртээ хадгалж байсныг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 47 настай, эрэгтэй “М” нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод гэртээ хүрэн баавгайн түүхий эд болох 2 ширхэг арьс, 2 ширхэг толгой, 4 ширхэг саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хууль 24.5 дугаар зүйлд заасанчлан хууль бусаар ан агнах нь дараах зохицуулалттай. Тодруулбал,

  • Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

No description available.

  • Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд амрахгүй
Бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд амрахгүй
 
Х.Ганхуяг: Гурван том сангийн  удирдлагыг журмаар зохицуулна гэснийг хуульдаа тусгаад хариуцлагажуулах хэрэгтэй
Х.Ганхуяг: Гурван том сангийн удирдлагыг журмаар зохицуулна гэснийг хуульдаа тусгаад хариуцлагажуулах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.