Туул голын сав газрын захиргааны дарга Б.Оюунболдыг нь чөлөөлжээ. Тодруулбал, түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар БОАЖЯ-наас мэдээллээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд өнгөрсөн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан аж. Мөн цаашид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөнд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр болжээ.