Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнд оноосон 4 жилийн хорих ялыг тэрбээр эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.

Сануулахад, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
 
Ц.Элбэгдоржоос бусад Ерөнхийлөгч нар П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо
Ц.Элбэгдоржоос бусад Ерөнхийлөгч нар П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.