Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргын сонгууль хэвийн явагдаж, намын даргад Х.Баттулга ганцаараа өрсөлдөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд
Зургийг Ардчилсан намын фэйсбүүк хаягнаас авав

АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэр дэвшиж, 21 аймгаа тойрон намынхаа гишүүдтэй уулзалт хийсэн. Гэвч сонгууль болохоос нэгхэн хоногийн өмнө буюу өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр "Сонгуулийн сурталчилгааны явцад буюу өнгөрсөн сарын 31-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гартал намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээж авсангүй.

Иймд миний бие АН-ын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн.

Тэгвэл тэрбээр нэрээ татсан ч намын даргын сонгууль болдогоороо болж байна. Тодруулбал, намын даргад Х.Баттулга ганцаараа өрсөлдөж байна.

Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар 2022.04.03-ны өдрийн 09:00-20:00 хүртэл бүх аймаг, дүүрэг, сумдын санал авах байранд явагдаж байна. Орхон аймагт санал хураалт ирц өндөр эхэлсэн гэж Ардчилсан намаас мэдээллээ. Тиймээс Ардчилсан намын гишүүд та бүхэн өөрийн харъяаллын анхан шатны нэгж дээр очиж сонгуульдаа идэвхтэй оролцоно уу гэжээ.

Дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
Дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.