Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ хэзээ сэргээх вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

УДШ-ээс өнгөрөгч оны 11 дүгээр сарын 5-нд О.Цогтгэрэл талын АН-ын зохион байгуулсан “Онц их хурал”-ыг хүчин төгөлдөр гэж үзээд буй. Тэгвэл үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл талын АН-ынхан АН-ын даргын сунгаа зохион байгуулж, шинэ даргаа тодруулахаар болсон. Энэ сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцож, нэр дэвшинэ гэдгээ өчигдөр /2022.03.11/ албан ёсоор илэрхийллээ. Экс Ерөнхийлөгчийн тус шийдвэртэй холбогдуулан АН-ын гишүүдийн дунд маргаан үүсч эхлээд байна. Ямартай ч сунгаа болох хугацаандаа зохион байгуулагдаж, үргэлжлэх нь ч тодорхой.

Тэгвэл АН-ын даргын сунгаанаас өмнө өрнөх нэг процесс нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын АН-ын гишүүнчлэлээ сэргээх явдал юм. Түүний хувьд 2017 онд Ерөнхийлөгч болсон даруйдаа хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тиймээс ойрын өдрүүдэд намын гишүүнчлэлээ сэргээж таарна.

Х.Баттулгын намын гишүүнчлэлээ сэргээх үйл явцад АН-ын дотор дахин маргаан үүсэх нь тодорхой. Тодруулбал, Х.Баттулга намын гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа авахдаа С.Эрдэний талаас авах уу, О.Цогтгэрэлийн талаас авах уу. Өнгөрсөн хугацаанд АН-ын дотор болж буй үйл явдлын ард Х.Баттулга бий гэх яриа байсаар ирсэн. Харин О.Цогтгэрэлын талаас намын батлахыг өгвөл С.Эрдэнийн талынхан эцсээ хүртэл тэмцэх нь ойлгомжтой. Ийнхүү АН-ын хэрүүлийн сэдэв нэгээр нэмэгдэж, энэ хаврын турш улс төржих нь тодорхой боллоо.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.