Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа талаар гэж ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсан. Ингэхдээ тус халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвдөж байгаа ба ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм.
Тэгвэл менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ эхлүүлжээ. Вакцинд 2-оос дээш насны иргэд хамрагдах боломжтой бөгөөд 22 мянган төгрөгөөр хийж байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдах иргэд 08:30-14:30 цагийн хооронд ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод очиж хийлгэх юм.