Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, Клиникийн профессор,Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч , АУ-ны магистр О.Солонго: Нэг жилд бага насны хүүхэд тэр дотроо 0-5 насны хүүхдүүд 5-6 удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. Эдгээр хүүхдүүдийн 20-40 хувь далд буюу хөнгөн хэлбэрээр тусдаг. Харин амбулаторийн тусламжийн 20-30 хувийг томуу, томуу төст өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлэгсэд эзэлдэг.
Томуу, томуу төст өвчин нь 90-95 хувь нь вирусийн шалтгаантай байдаг бөгөөд 200 гаруй вирус томуу төст өвчнийг үүсгэдэг байна.
Улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэгсдийн 22.3 хувь нь АЗЦХХ-ийн улмаас эмчлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.