Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс энэ сард 59.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Манай улс энэ сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна. Үүнээс 54 мянган тонн-ыг импортлон авсан бол 5.7 мянган тонн замдаа ачигдан ирж байгааг УУХҮЯ мэдээлэв.

Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 162,965 тн шатахууны нөөцтэй байснаас А-80 автобензин 11,579 тн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тн буюу 38 хоног, ДТ 95,447 тн буюу 35 хоногийн нөөцтэй байв.

Нийслэлд нийт 84,110 тн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Он гарснаас хойш манай улс 312.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 6.3 мянган тонн, АИ-92 автобензин 117.0 мянган тонн, АИ-95/98 автобензин 3.7 мянган тонн, ДТ 155.7 мянган тонн, онгоцны түлш 5.0 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 25.2 мянган тонн-ыг эзэлжээ.

СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд уушгины хатгаа болж, шуугисан, халуурсан, амьсгал бачуурах ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ирж байна
СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд уушгины хатгаа болж, шуугисан, халуурсан, амьсгал бачуурах ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ирж байна
 
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.