Төмөр замаар энэ оны нэгдүгээр сард 1.9 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 721.6 мянган тонноор багассан нь 27.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үүнд экспортын ачаа 585 мянган тн буюу 63.8 хувь, дамжин өнгөрсөн ачаа 64.3 мянган тонн буюу 18.1 хувиар багассан нь нөлөөлжээ.
Харин төмөр замаар тээвэрлэсэн ачаа өмнөх сарынхаас 15.5 мянган тонноор нэмэгдсэн байна. Тус өсөлтөд нүүрс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.