Өчигдөр /2022.03.08/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 281 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 199 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
-Орон нутагт:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нийслэлд, 62 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ирсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар, гэмтсэн хүний тоо 75 хувиар буурсан байна. Энэ өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар өссөн байна.