2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш одоогийн байдлаар 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр болсон байна.
Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:
Мэргэжлийн удирдлага
Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал
Хүүхдийн хоолны зардал
Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх аж.