Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 323 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 169 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 154 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нэг нас баралт бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 533
- Хүндэвтэр – 1374
- Хүнд - 169
- Маш хүнд – 28 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 6602 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2104 иргэн байна.