Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Дахин 9 монгол иргэн Украинаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Украинаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан бүх иргэдээ амжилттай татан авсан талаар ГХЯ-наас мэдээллээ. Ингэхдээ дахин 9 иргэн эх орондоо ирэхээр хүсэлт гаргаад байгаа талаар мөн онцолсон байна. Тодруулбал,

"Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд энэ сарын 1-нд орон нутгийн цагаар 14:20 цагт 8 иргэн, 2-нд 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авлаа.

Ингэснээр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш манай улсын нийт 58 иргэн Польш Улсад ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан авч дуусаад байна.

ЭСЯ-ны ажилтнууд Украйны хилийн зурвасаас дотогшоо хориотой бүс рүү нэвтэрч, 30 гаруй км-ээс иргэдээ татан авсан бөгөөд дипломат шугамаар уулзалт яриа өрнүүлсний үр дүнд хил нэврэх урт дарааллыг алгасах зэрэг аливаа чирэгдэл хүндрэлгүй Польшийн хилээр нэвтрүүлэв.

Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн, 15 иргэн өнөөдөр ирнэ. Мөн Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байна.

ГХЯ-ны Шуурхай штаб болон дээр дурдсан олон хүмүүсийн чин сэтгэл, хүчин чармайлт, хичээл зүтгэл болон баг хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, нягт чамбай үйл ажиллагааны үр дүнд иргэдээ онц аюултай бүс нутгаас амжилттай гаргаж, эх орондоо эргэн ирэх бүхий л боломжийг ийнхүү бүрдүүллээ.

Өнөөдөр дахин шинээр 9 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээр иргэдээ татан авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна" хэмээлээ.

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.