Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харден шинэ багт ирээд эхний хоёр тоглолтдоо 25-аас дээш оноо, 10-аас дээш дамжуулалт өгсөн анхны тоглогч болов

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнөөдөр Филаделпиа 76 баг Нью-Йорк Никсийн эсрэг тоглож 125:109 харьцаагаар хожлоо. Филлид солилцоогоор ирсэн Жэймс Харден шинэ багтайгаа хоёр дахь тоглолтоо хийн хожилд хувь нэмрээ орууллаа. Тэрбээр өнөөдөр 29 оноотой трибл дабл хийсэн ба шинэ багт ирээд эхний хоёр тоглолтдоо 25-аас дээш оноо, 10-аас дээш дамжуулалт өгсөн түүхэн дэх анхны тоглогч болов.

Мөн багийн лидеэр Жоэл Эмбийд 37 оноо, 9 самбар авч ээлжит шилдэг тоглолтоо үзүүлжээ. Харин Никсээс РЖ Баррет, Эван Фурнэй нар тус тус 24 оноо, Иммануэл Күикли 21 оноо авсан байна.

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
 
Б.Пүрэвдорж: УИХ-ын дэгийн хууль ард түмний дуу хоолойг төрд хүргэх УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж байна
Б.Пүрэвдорж: УИХ-ын дэгийн хууль ард түмний дуу хоолойг төрд хүргэх УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.