Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Дубай хотноо 2022 оны 2 дугаар сарын 21-27 болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Баатарын Жавхлантөгс нар хүрэл медаль хүртлээ.

Тэд медалийн төлөөх харваанд Энэтхэгийн хүчтэй багийг 5:1-ийн харьцаатай ялж пара байт харвааны ДАШТ-ий анхны медальтнууд боллоо. Энэ багт "Токио-2020" паралимпын наадамд оролцсон Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс пара байт харвааны эмэгтэй шигшээ багийн тамирчид багтжээ.

Энэ удаагийн “Дубай - 2022" пара байт харвааны ДАШТ-д Монгол Улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна. Тухайлбал, "Рио - 2016" паралимпын наадамд оролцсон А.Анхбаяр, П.Мөнхбаатар нар рекурв /70 м/ төрөлд өрсөлджээ.

Дасгалжуулагчаар МБХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 17.30 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 17.30 цаг хүртэл ажиллана
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.