Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДНБ 1.4 хувиар өслөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны 1-р сарын байдлаар танилцууллаа.

ДНБ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувиар өссөн байна. ДНБ оны үнээр 43.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд төгрөгөөр буюу 14.9 хувиар өссөн. Харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 их наяд төгрөг буюу 1.4 хувиар тус тус өслөө.

ДНБ, 2020 онд 4.6 хувиар буурсны -1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -3.0 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байсан. Харин 2021 онд 1.4 хувиар өссөний 1.8 нэгж хувь нь үйлчилгээний салбарт, 1.3 нэгж хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож байна.

“Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл ирэх сараас хэрэгжинэ
“Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл ирэх сараас хэрэгжинэ
 
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.