Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ковид-19 халдвар тархсанаас хойшхи хугацаанд манай улсын эдийн засаг тэр дундаа нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн -5.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ үзүүлэлт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байх үеийн хямралтай дүүж очих үзүүлэлт гэдгийг онцолж байна. Тодруулбал, 1992 онд ДНБ -9.3 хувь болтлоо буурч байсантай дүйцэхүйц үзүүлэлт юм.