Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа.
Танилцуулгад бичсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2022 оны эхний хагас жилд оны үнээр 23 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбарын бус хөдөө аж ахуйн салбар өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, үйлчилгээний салбар 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.