Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 597 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 458 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.
- Үл хөдлөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
-Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 148 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 101, орон нутагт 48 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.