УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хүний удмын сан гэдэг нэр томъёо байж болохгүй. Малын удмын сан л гэж бий. Молекул, генетикийн лаборатори байгуулах нь зөв. Шинэ, залуу хосууд тэндээ очоод шинжилгээ өгдөг байх хэрэгтэй. Харин айл бүхэн ургийн бичгийн дэвтэр хөтлөх шиг худлаа зүйл байхгүй. Энэ нь хэн нэгний бизнес болно.
Хүн амын өсөлтийг дэмжих хуулийг энэ хуультай хавсарч болохгүй. Энэ бол тусдаа асуудал. Хууль энэ чигээрээ батлагдвал гаднынхны доог болно шүү" гэв.