Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: АН-ын бүлэг албан тушаалын тэмцлээрээ битгий УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулаад бай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргыг сольсон тухай үг хэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийнхэнд хандаж үг хэллээ.

Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулъя. Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна уу. Нам доторх албан тушаалын хэрүүл маргаанаа нам дотроо эцэслэн шийдвэрлэ. Албан тушаалын тэмцлээрээ битгий УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулаад бай. УИХ-ын үйл ажиллагаа нь хууль тогтоох, гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд АН-аас 11 гишүүн сонгогдсон. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн Анхдугаар чуулган гэсэн хоёрдугаар бүлэгт УИХ-д нам, эвслийн бүлэг байгуулсан тухайгаа мэдээлэхийг хуульчилж өгсөн. Бүлгийн дарга болон гишүүдийн нэрийг УИХ-ын дарга танилцуулсан. Үүнээс өөр зохицуулалт байхгүй болно.

Гэтэл сүүлийн үед АН, УИХ дахь АН-ын бүлэг, зарим нэр бүхий гишүүд хоорондоо зөрчилтэй нэгнээ үгүйсгэсэн бичгүүдийг удаа дараа ирүүлж, УИХ-ын үйл ажиллагаанд ойлгомжгүй байдал үүсгэж байна. УИХ-ын даргын хувьд УИХ дахь АН-ын бүлгийн дотоод зохион байгуулалтыг уншиж танилцуулах боломжгүй. Тийм хуулийн зохицуулалт ч байхгүй" гэв.

Н.Алтанхуяг: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо
Н.Алтанхуяг: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.