Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Мансух Мандавия өнгөрсөн долдугаар сард тус улсын Засгийн газраас гаргасан 3.1 тэрбум ам.долларыг коронавирус халдварын яаралтай тусламжийн сангаас гаргахыг муж улсуудад уриалсан байна. Одоогийн байдоаар үүний дөнгөж 17 хувийг зарцуулаад байгаа юм.
Энэтхэгт долоо хоногийн өмнө өдөрт бүр 7,000 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 24 цагийн хугацаанд 33,750 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Даваа гарагт тохиолдсон шинэ тохиолдлын 1,700 нь Омикрон хувилбар байжээ