Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх ажилд 5.6 тэрбум төгрөг зарцуулахаар ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусийн Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас сэргийлж 5.6 тэрбум төгрөг, мөн Монгол-Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтэд зориулж 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.

Түүнчлэн орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250-350 кв хүртэлх төлбөрийг ирэх оны тавдугаар сарын 31-н хүртэл төр хариуцна" гэлээ.

Баярын өдрүүдэд ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Баярын өдрүүдэд ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Б.Ариунзаяаг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Б.Ариунзаяаг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.