Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Жагсаал цуглаан хийж эрхээ эдлэхийн тулд хэн нэг даргаас зөвшөөрөл авахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар нийтийн сонсгол хийж байна.

Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар гурван саналыг ярилцах гэж байна. Нэг нь УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хууль дээр ХЗДЯ үнэлэлт дүгнэлтээ хийж УИХ-д өргөн барихаар болж байна. Ирэх оны нэг сарын эхэнд өргөн барихаар төлөвлөж байна. Зөрчлийн тухай хууль гэж том хууль байна. Энэ хуулийг шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Өнөөдөр бодит амьдрал дээр Зөрчлийн тухай хуулийн 5.9 зүйл дээр жагсаал цуглаан зохион байгуулагч нар дээр торгууль шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн зүйл заалтыг нарийвчлан тодорхойлж өгөөгүй ерөнхий байдлаар оруулсан. 2015 оны зөрчлийн тухай хууль их хурдтай шийдэгдсэн. Үүнээс болж зарим зөрчил тодорхойгүй байсныг манай яам бүхэлд нь шинэчилж байна. 5.9-ыг дөрөв задалсан. Дээр нь жагсаал цуглаан хийж эрхээ эдлэхийн тулд хэн нэг даргаас зөвшөөрөл авахгүй. 24 цагийн өмнө холбогдох байгууллагад мэдэгдэх хуудас өгнө. Түүнийг нь холбогдох албан тушаалтан бүртгэнэ" гэв.

Ц.Даваасүрэн: 2023 он хүртэл зэсийн үнэ унахгүй, санаа зоволтгүй
Ц.Даваасүрэн: 2023 он хүртэл зэсийн үнэ унахгүй, санаа зоволтгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.