Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.12.27) “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Тэрбээр Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, зургаан зорилт дэвшүүлсэн. Энэ бол Монгол Улсын Их Хурлаар батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилготой. Үүнд, эрчим хүч, боомт, ногоон хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлт, мөн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зэрэг асуудлууд багтсан хэмээн танилцуулав. Иймд “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүсэв.