Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цар тахлын хуулийн зарим заалтыг дэмжихгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлэг Цар тахлын хуулийн зарим заалтыг нь л дэмжинэ гэдгээ мэдэгдсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг дарга Д.Ганбат "Коронавируст халдвар, ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулья гэж байгаа. Хэд хэдэн заалтыг нь дэмжихгүй байна. Ер нь агуулгын хувьд дэмжихгүй байгаа юм. Учир нь байнгын ажиллагаатай парламент ажиллаж байгаа. Парламентийн гишүүдийг ард түмнээс сонгодог. Энэ парламентийн хэнтэй ч хуваахгүй онцгой эрх бол улсын төсвийг захиран зарцуулах, татвар төлөгчдийн мөнгийг хуваарилах, улсын төсвийг батлах, хяналт тавих. Дайн байлдаан, гамшгийн үед богино хугацаанд Засгийн газарт, Ерөнхийлөгчид шилжүүлэх хуулийн зүйл, заалт бий. Гэхдээ парламентийн бүрэн эрхийн хугацаа талдаа орох гэж байна. Хоёр жилийн турш ковидын тухай хуулиар амьдарлаа. Өчнөөн хариуцлагагүй үйлдлүүд гарч байгаа" гэв.

Шинэ жилийн баяраар архи хэтрүүлэн хэрэглэхгүй “Хариуцлагаар үлгэр”-лэхийг  анхааруулж байна
Шинэ жилийн баяраар архи хэтрүүлэн хэрэглэхгүй “Хариуцлагаар үлгэр”-лэхийг  анхааруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд